Онцлох мэдээ:      7 дугаар сарын 11-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см давж үерлэнэ. 7 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Орхон, өврийн Богд, Онги, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Сөгнөгөр, Бороо, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Бэлтэс, Сөгнөгөр, Тэрэлж, Хэрлэн, Ховд гол Мянгад сум орчимд үерийн түвшинг 5-15 см даван хүчтэй үерлэж байна. 7 дугаар сарын 11-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 60 см нэмэгдэж , үерийн түвшинг 10 см, Чулуут гол Өндөрулаан орчимд 55 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 10 см тус тус давна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон  анхааруулж байна. Долдугаар сарын 10-,11-ний өдрүүдэд төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, цаашид ихэнх нутгаар түр зуурын аадар бороо орох тул тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрний усны түвшин богино хугацаанд нэмэгдэж, үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэнэ. Иймд үер усны аюулаас  онцгойлон анхааруулж доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд: Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх. Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах. Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх. Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчих. Хот суурийн газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.   Ус, цаг уур, орчны судалгаа мэдээлэлийн хүрээлэнгийн Гадаргын усны судалгааны хэлтэс 2020-07-10

Урьдчилсан мэдээ > Усны урьдчилсан мэдээ
Шинэчлэгдсэн: 2020-03-21 14:21:17

Хэвлэх

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2020-03-20

Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ

2020 оны 3 дугаар сарын 21 -ний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 15.8 % нь цастай ба дундаж зузаан нь 14 см, цасан дахь усны нөөц 3.71 шоо.км  байна. Жишээлбэл: Увс нуур болон Тэс, Идэр, Шишхэд голын сав газруудын 60-80% нь цастай, цасан дахь усны нөөц нь дунджаар  0.64 шоо.км  байгаа бол Хяргас нуур, Завхан,  Дэлгэрмөрөн, Чулуут  голуудын  савын 30%  цастай,  цасан дахь усны нөөц 0.55 шоо.км байна.

Цаашид урин дулаан цаг ирж буйтай уялдаад гол мөрний мөсний үзэгдэл улам идэвхижиж, цөнгийн хахаа, мөсөн дээгүүр ус урсах, хайлсан цас, мөс зэргээс шалтгаалан ус эргээсээ хальж орчин тойрны газар усанд автан, голын эрэг, татмаар нутаглаж буй ард иргэдэд аюул учруулж болзошгүй байна. Иймд том жижиг гол, сайр жалгын эрэг хөвөөнөөс зайдуу суурьшиж нуудлэх, гуу жалга, далан , шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр цасны ус дамжин голруу орж ус бохирдуулах өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгуулагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.  Мөн гол мөрөн, нууранд мөсний үзэгдэл эрчимшиж, мөсний зузаарлын эрчим буурч мөс өргөгдөн хэврэгшиж байгаа тул мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Томоохон голын сав дах цасан дах усны нөөцийн хэмжээ

2020-03-21

Гадаргын усны судалгааны хэлтэс

Текст мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Хандалт
Гол мөрний усны түвшин ба урсацын урьдчилсан мэдээ 2020-06-29 323
Зарим гол мөрний 2020 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2020-05-28 847
Зарим гол мөрний 2020 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2020-05-01 874
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа-2020 2020-03-27 1024
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2020-03-20 2020-03-21 653
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2019 2019-09-25 10343
Зарим гол мөрний 2019 оны 9 дугаар сарын урсацын прогноз 2019-08-29 3804
Зарим гол мөрний 2019 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2019-07-31 4246
Зарим гол мөрний 2019 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2019-06-28 4350
Зарим гол мөрний 2019 оны 6 дугаар сарын урсацын прогноз 2019-06-02 4284
Зарим гол мөрний 2019 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2019-04-26 2630
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2019-03-27 2330
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2019-03-14 2039
Зарим гол мөрний намрын мөсний үзэгдэл эхлэх, мөсөн бүрхүүл тогтох хугацаа 2018-09-24 5031
Зарим гол мөрний 2018 оны 9 дүгээр сарын урсацын прогноз 2018-08-30 2354
Зарим гол мөрний 2018 оны 8 дугаар сарын урсацын прогноз 2018-07-31 3850
Зарим гол мөрний 2018 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2018-06-29 3821
Зарим гол мөрний 2018 оны 6 дүгээр сарын урсацын прогноз 2018-05-23 3912
Зарим гол мөрний 2018 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2018-04-25 3803
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа 2017-06-27 7068
Зарим гол мөрний 2017 оны 5 дугаар сарын урсацын прогноз 2017-04-04 5224
Хаврын шар усны үер /2017-04.04/ 2017-04-04 4797
Гол мөрний хаврын мөсний үзэгдэл эхлэх, мөснөөс чөлөөлөгдөх хугацаа - 2017 2017-03-22 4466
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз - 2016 2016-07-25 8635
Зарим гол мөрний 2016 оны 7 дугаар сарын урсацын прогноз 2016-03-22 6839
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 2015-12-01 5750
Гол мөрний мөсний үзэгдлийн прогноз 2014-11-28 4541

Онцлох мэдээ

Урьдчилан сэргийлэх мэдээ

Өнөөдөр Төв аймгийн зүүн хэсэг, Хэнтийн нутгаар их бороо о
Дэлгэрэнгүй >
Улаанбаатар - 2020/07/10

20 цаг

14 57
O
CF
Үзэгдэлгүй
1 м/с

ӨНӨӨДӨР - 2020/07/10

18 64
O
CF
Бороо

10 м/с

Шинэ мэдээ

Санал асуулга

"Бороо шивэрнэ" гэсэн хэллэгтэй урьдчилсан мэдээг та юу гэж ойлгодог вэ?

google play app store